Нийгмийн

Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хоёр бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбоотой  хэргүүд ихээр гарах болсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи мансууруулах бодисийн хэрэгт холбогдсон этгээдүүдийн 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь нь насанд хүрээгүй хүн байсан юм. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт л гэхэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй болон хууль бусаар олж авч хэрэглэсэн 6-7 хүнтэй хоёр ч бүлэг этгээдүүд баригджээ. Тэдгээр нь 15-29 насны хүмүүс бөгөөд дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. Тодруулбал,

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-21 ны шилжих шөнө 03:30 цагийн орчимд 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд баригджээ. Тэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй буюу мансуурлын байдалтай байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа юм. 

Дээрх хүүхдүүдэд сорил тавьж хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтооно. Хэрэв хэрэглэсэн нь тогтоодвол ямар төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож МУЭХТА-ийн 20 дугаар бүлэг  20.7 т заасан зүйл ангиар хариуцлага хүлээлгэх аж.

Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хэрэглэж хадгалсан долоон этгээдийг илрүүлэн, шалгаж байгаа аж. Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал илэрчээ. Дээрх этгээдүүд нь 17–29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт холбогдон, 1–3 удаагийн ял шийтгэл авч байсан хүмүүс байжээ.

Мөн судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байсан юм.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button