Нийгмийн
Цэцэрлэгийн цахим бүртгэлд тэнцсэн хүүхдээ өнөөдрийн дотор бүртгүүлээрэй
Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгт шинээр элссэн багачуудын бүртгэлийн баталгаажуулалтыг өнөөдөр 17.00 цагт багтаан хийлгэхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.
Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэлд сарын хугацаанд бүртгүүлсэн 31340 хүүхдийг наймдугаар сарын 23-нд бүртгүүлсэн хүүхдүүдийг дахин “шодож” цэцэрлэгт хамруулах сонголт хийсэн. Иймд цэцэрлэгт тэнцсэн хүүхдүүдийн цахим баталгаажуулалтыг дахин цэцэрлэг дээр нь очиж хийлгэх учиртай.
Ингэхдээ дараах материалыг бүрдүүлээрэй
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн 2 хувь цээж зураг
- Хорооны тодорхойлолт
Б.ТОГТУУН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.