СПОРТ

Т.Тулга өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын багийн анхны медалийг эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл хүртсэн.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

Тэрбээр хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр дийлдсэн.

Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай хүч сорино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button