Нийгмийн

Загасчилж байсан таван иргэний хоёр нь осолджээ

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг Доргол гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад Туул голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон байна. Энэ тухай дуудлагыг аймгийн 10 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын газар хүлээж авжээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 10 дугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат 45 настай эрэгтэй Б-гийн цогцсыг гаргасан байна. Улмаар Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Харин Орхон аймгийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button