
Насанд хүрэгчдийн ДАШТ-д явсан тамирчид өнөөдөр эх орондоо газардлаа. Тэднийг холбооны тэргүүд “Туушин” зочид буудалд угтан авч шагнал гардуулсан юм. Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Даваачимэг баярын сэтгэгдлээ хуваалцаа.
Тэрбээр “Хүрэл медалийн төлөө барилдах үед хүнд даралтад орсон. Монголын ард түмэн маань “Олон жил зүтгэсэн энэ хүн хүрэл авчхаасай” гээд дэмжсэн байна лээ. Баридааны үеэр даралтад орох үед Сүхбаатар багш маань “Хоёр охиноо бодооч” гэж хэлсэн. Энэ үгэнд нь сэртхийж хоёр охиноо бодоод л барилдсан учраас ДАШТ-ээс хүрэл медаль авч чадлаа.
Надад тусалж байсан гэр бүл, багш дасгалжуулагч, ажлын хамт олондоо талархъя. Сэтгэл амар тайван байлгаж бэлтгэл хийх нөхцөлөөр хангасан гэрийнхэндээ баярлаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.