Шланз хүч алдан хойш өнхөрч, автобус мөргөснөөр нэг хүн амиа алдав

Сэлэнгэ аймгийн Баянгол сум 3-р баг “Хоёр даваа” гэх газар 2019.08.28/-ны 00:00 цаг орчимд Улаанбаатар хотоос Дархан чиглэлд зорчиж явсан нийтийн тээврийн автобус осолдсон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг ослын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн хэмээж байсан.
Тэгвэл албан эх сурвалжийн мэдээлснээр 2019.08.28-ны 00.10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум 3-р баг “Хоёр даваа” гэх газар /сумын төвөөс урагш 16км/ шороон замд улсын дугааргүй Beiben Track маркийн Ц жолоочтой автомашин хүч алдаж, хойш өнхөрч ард нь явсан Hyundai Universe Б жолоочтой автобусыг мөргөж, зорчигч 33 настай, эрэгтэй О нас барж, зорчигч 20 настай эмэгтэй гэмтсэн.
Уг автобус нь 32 зорчигчтой явсан байна. Осол үйлдсэн том оврын ачааны машин нь БНХАУ-д 2007 онд үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон байжээ.
Ж.ДӨЛГӨӨН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.