Ч.Хүрэлбаатар: Музейн мөнгөнөөс бүгд авах гээд дайрчих юм, ичих хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр төсөвт зардал нэмэх, танах асуудлаар санал хураалт явуулав.
Байгалийн түүхийн музейн барилгыг 94.4 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн. Харин ирэх 2022 оны төсвийн төсөлд 25 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Энэхүү 25 тэрбумаас 1.5-ыг танаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг тохижуулах ажилд зарцуулах саналыг Дэлгэрсайхан нарын гишүүд гаргажээ.
Байгалийн түүхийн музейн төсвийг танаж, сум тохижуулахаар гаргасан саналд Ч.Хүрэлбаатар гишүүн шүүмжлэлтэй хандаж, уурсав.
Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Тоогий даргаа та нэг л зарчмаар хандмаар байна. Улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл байгаа юм аа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилсан Байгалийн түүхийн музейн барилга. Бүгд мөнгөнөөс нь авах гээд дайрчих юм. Өөрийнхөө тойрог руу мөнгө авах гээд улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төслөөс хумслахаар санал гаргаад сая дэмжигдчихлээ. Ийм зарчимгүй байж болохгүй. Бүлгийн дарга аа та өөрөө санал өгөөгүй. Хэдүүлээ ингэж зарчимгүй явбал явж болно шүү дээ. Санал гаргаж байгаа гишүүд ч гэсэн ичих хэрэгтэй. Тэгэхээр саяын саналыг хүчингүй болгох зарчмын санал гаргаж байна” хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО Л СОНСЛОО ТА НАР ИЧДЭГ ГЭЖ ҮҮ? МОНГОЛД ХАМГИЙН ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ХҮМҮҮС УИХ ГИШҮҮД БОЛОН ЧИ ЮМ БИШ ҮҮ?
Ёстой нохойн оцгор блдоо. Хулгайчииг бариаарай гж ямар чанга хашгирч бнаа.. та нар бүгд ичиж амьдар ша.арнуудаа..