Буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглосноор түгжрэл 15 хувиар буурна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцэж байна.
Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.
Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хөдөлгөөнд оролцож байгаа буруу талдаа жолооны хүрдтэй 400-500 мЯнган тэээрийн хэрэгслийг хөдөлгөөний хязгаарлалт хийвэл түгжрэл мэдээж буурна. Тэнэг хүнд ч ойлгомжтой. Шууд хааж боох л юм ярихаа болиоч.Жолооны хүрдийг нь шилжүүлж болно, импортыг хязгаарлаж болно гэх мэт жаахан амьдралтай хүнээ бодсон шийдвэр гаргамаар юм.Шийдвэр гаргалт чинь уг нь менежментийн том асуудал ш дээ
Буруу рультэй автомашиныг 2022 оны 1 сарын 1-нээс гаднаас оруулж ирэхийг хориглох нь маш зөв. Зоригтой шийдвэр гаргаарай.
Ийм усан тэнэг хүүрээ улаадсанууд уу
Эрэлт хэрэгцээ нь байхад ийм тэнэг шийдвэр гаргаад бүтэхгүй л дээ.
Зөв талтайг нь хориглоогүй бол зөрөөд л ороод ирнэ.
Ийм шийдвэр гаргачаад буруудвал хариуцах эзэнгүй үлддэг нь л жам юм даа.
Зайлаасай муу хүүрнүүд
Ёстой зөв шийдвэр байна. 2022 оноос буруу талдаа жолоотой машин импортоор оруулахыг хориглох хэрэгтэй.
Үзээд байна даа
Одоо оруулахаа болих хэрэгтэй. Замаа алдлаа. Байгаагаа унаад дуусгана биз. Мөн бодлогоор замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах, татварыг нь нэмэх г.м арга хэмжээ аваасай. Бид чинь зүүн гарын замын дүрэмтэй улс биздээ, аваар осол ч их гарч бна.