Нийгмийн

АТГ хэвлэлийн албаа татан буулгаж, улам УХАРСААР байх уу

Хэдэн жилийн өмнө АТГ-ын дарга нар, хэвлэлийн төлөөлөгч нь эгнэж сууж байгаад түүнийг ч, үүнийг ч шалгаж байна хэмээн сэтгүүлч нарт нээлттэй мэдээлэл хийдэг, сонирхсон асуултад нь хариулдаг байв.

Гэтэл гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүсийг гэмт хэрэгтэн мэт олон нийтэд зарлаж байна хэмээн шүүмжлэл их гарах болсон тул сүүлийн үед ам нээхээ ч больсон. Гэвч олон нийт мэдэх эрхтэй.

Уг нь хэвлэл мэдээллийн албатай, хэвлэлийн төлөөлөгчидтэй байдаг байсан бол тэр албаа татан буулгаж, хэвлэлийн ажилтнуудынхаа ажлын чиг үүргийг ч өөрчилжээ. Өөрөөр хэлбэл АТГ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ямар ч суваггүй болж, ухралт хийжээ. АТГ-аас аливаа хэрэг маргаан, шалгуулж байгаа хүний талаар мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийн байгууллагад хариулт өгөх хүн энэ газарт одоо алга.

Авлигатай тэмцэнэ, авлигын индексээрээ гурван оронтой тоонд байгааг хоёр оронтой руу оруулна хэмээн ажлын хэсэг хүртэл байгуулаад буй энэ үед үйл ажиллагаа нь улам бүр хумигдаж, улам хаалттай болж буй нь хэр зохимжтой вэ З.Дашдаваа дарга аа.

Тус газрын дэд даргаар тун саяхан Г.Азжаргал гэх залууг томилсон. Авлигатай тэмцэх зорилгоо гүйцэлдүүлэхээр эр баригчдын томилсон энэ хүн АТГ-ыг улам хаалттай байдлаар нь ингэж ажиллуулсаар байвал тэдний төлөвлөгөө дашин шогийн үлгэр болох биз.

АТГ улам бүр хаалттай болоод буй шалтгаанаа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар саяханы нэгэн ярилцлагадаа ийн ярьсан байв.

Тэрбээр “Гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчим, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох хэм хэмжээ мөрдөгдөж байгаа учраас хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг юм.

Шүүх тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож шийдвэрээ гаргаагүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад энэ хүн гэмт хэрэг үйлджээ, гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн дүгнэлт, таамаг дэвшүүлэх байдлаар мэдээ мэдээлэл тарааж болохгүй ээ. Тухайн үйлдлийн улмаас хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах суурь нөхцөл болно” хэмээсэн байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэвлэлийн төлөөлөгч нь өөрөө бичүүлээд байдаг юм биш үү

Зочин
Зочин

Угаасаа үнэн ш дээ. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг шалгагдаж байна гээд биччихдэг. Тэрийг муулах дуртай түмэн нь өлгөж аваад газар доор ортол муулна. гэтэл шалгалтын явцад өнөө хүний гэм буруугүй нь тогтоогдоно. Тэгэнгүүт заавал буруутай байх ёстой, муусайн юмнууд хамгааллаа, өмгөөллөө, буруутай байхад нь буруутгасангүй гээд зүг чиггүй дайрна. Энэ бол ардчилал биш анархизм.

Зочин
Зочин

Авилгалын индeксээр дэлхий дээр хамгийн сүүлийн байранд орохын төлөө тэмцээд байгаа юм биш үү. Нэг ширээнд тохой нийлүүлж суудаг байсан Афганистан улс авилгалын асуудлаа аль эрт шийдээд Монголыг хаяад авилгалын асуудал байхгүй бараг л тэргүүн байранд орж байгаа ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button