ОХУ-ын Армийн генерал В.В.Герасимов Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв.
Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ.
Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HUURHIIDUU... TCAST UULIIN TCAGAAN ARSLAN TCAGAAN BOLOHOOR SHORGOOLJIND IDUULDEG BILUUDEE... BID TIIM L UEDEE YVNADAA... JIJIGHEN ULS TOM ULSIIN HAJUUD DUUGUI L DAGAJ AMDRAH N HUULI BNASHUU... YDAJIIHAD ELBEG BAYR BAYRTCOGT SAIHANBILEG GEED AVILGACHID N ENE MONGOL HUMUUSIINHEE SAIN SAIHANIIG UGUI HIICHIH YMDAA...ELBEGDORJ BOL HUNII MUU N YMDAA. 3 HAN SAY IRGEDEE HANGALTTAI SAIHAN AMDRUULAH BUH L ERHIIG EDELSENSHDEE...
ELBEG ICHIHGUI BI GER BULEE SAIHAN AMDRUULAH GERIIN EZEN GEED BGAASHDEE...ZUVHUN GER BULEE....MONGOL HUMUUS HAANA N VE...BUH ERH MEDLIIG HANATLAA EDLEE BIZDEE..