Нийгмийн
“Air China” компанийн Хөх хот-Улаанбаатар чиглэлийн нислэг энэ сарын 12-нд эхэлнэ

2019 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Хөх хот-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж БНХАУ-ын Air China компани мэдэгдсэн. Өвөр Монголын захиргааны төв болох Хөх хотоос Монголын нийслэл хүртэлх болон буцах нислэгийг Боинг 737-800 онгоцоор пүрэв болон ням гаригуудад үйлдэх юм байна.“Монгол улс Хятадын “Бүс ба зам” санаачилгын чухал оролцогч орон бөгөөд нислэгийн энэхүү чиглэл нь Хөх хот Улаанбаатарын хооронд зорчих шинэ хувилбарыг санал болгож байгаа юм” хэмээн Air China компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.