Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат бөх Цэдэнбазарын Одбаярт шинээр улсын заан цол нөхөж олгосон билээ. Улсын заан цолных нь хүндэтгэлийн барилдаан түүний төрсөн нутагт өчигдөр болов.
Эл барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага О.Хангай, Б.Цэдэнсодном тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 64 бөх зодоглолоо.
Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Ч.Батчулуун нар шалгарав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.