С.Бямбацогт: Гэр хорооллыг холбосон тойрог зам тавьчихвал түгжрэл маш их буурна

Өнөөдрийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Улаанбаатарын түгжрэл Монгол Улсын нийт иргэдийг хамгийн их бухимдуулсан асуудал. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг онцгой анхаараад, тодорхой шийдэл гаргасан. Одоо түгжрэл дээр онцгой анхаарахаар бодлогоо тодорхойлж байгаа.
Гэтэл орж ирж байгаа төслөөс харахаар тодорхой үр дүн харагдахааргүй байна. 420 тэрбум төгрөг түгжрэлд шийдсэн. Нэмээд 100 сая долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа юм байна. Үндсэндээ 700 тэрбумаар түгжрэлийг шийдэхэд төсөвлөжээ. Тиймээс үр дүн гарах ёстой.
Төслөөс харахад Баянхошуу, Өнөр хороолол, Нарны замд 20 орчим км зам, Нарны замын өргөтгөл гээд 17 км зам тавина гэжээ. Хүний нүдэнд харагдаад, гарт баригдах зам тавьж болохгүй юу. Еэвэнгийн тал шиг энд тэнд үхрийн баас шиг юм тавих гээд байна.
Түүний оронд Баянхошуунаас далан давхар, хайлааст, чингэлтэй, долоон буудал, шар хад, баянзүрхийн товчооноос 22-ийн товчоо хүртэл тойрсон тойрог замаа хийчихвэл энэ түгжрэл маш их буурна гэсэн судалгаа байгаа шүү дээ.
Бас Яармагийн гүүрнээс нисэх буудал хүртэл хурдны зам тавьчих л даа. Дандаа ковидтой байхгүй. Яармагийн түгжрэл буурна шүү дээ. Мөн хэдэн гүүр байгаа. Гэтэл яагаад тал талд хэдэн зам тавих гээд байгаа юм. Тэртээ тэргүй зээл авч байгаа юм бол тодорхой үр дүн гарахаар ажил хиймээр байна шүү дээ. Энэ бодлогыг хэн тодорхойлсон юм. Яагаад тоймтой бодлого гаргахгүй байгаа юм бэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заав�##� төв замруугаа ач холбогдол өгөөд байлгүй болж бүтэх сийрэг хөдөлгөөнтэй замуудыг сонгон сайжруулахд ахиц гарна шүү дээ.