Нийгмийн

“Хурган” дарга, төрийн тусгайгийнхан амтшиж, орон нутгийн авлига ГААРЧ байна

АТГ, УЕПГ, ШЕЗ-өөс 2021 оны шалгаж, шийдвэрлэсэн хэргүүдийнхээ тайлан мэдээллийг гаргаагүй байна. Тиймээс 2020 оны тайлан мэдээлэлд үндэслэж, эх сурвалжийн түвшинд анализ хийж, авлигын хэрэг орон нутагт ямар түвшинд байгааг  та бүхэнд хүргэж байна.  

-АВЛИГЫН ХЭРГИЙН ГОМДЛЫН 40 ГАРУЙ ХУВЬ НЬ ОРОН НУТГААС ИРЖ БАЙНА-

Манай улсад бүртгэгдэж, АТГ-т ирж буй авлигын гомдол мэдээллийн хувь хэмжээ нийслэл болон орон нутагт бараг ойролцоо байна. Зарим аймагт хамгийн их авлигын хэрэг бүртгэгдэж буй нь тоон мэдээллээс харагдаж байна.

Тодруулбал, АТГ 2020 онд нийт хүлээж авсан гомдол мэдээллийн 389 буюу 59.3 хувийг Улаанбаатар хотоос, 267 буюу 40.7 хувийг орон нутгаас ирүүлсэн байна.

Харин 2021 онд 1144 гомдол мэдээлэл ирсний 648 нь буюу 40.9 хувь нь орон нутгаас иржээ. Өөрөөр хэлбэл орон нутагт бүртгэгдэж буй авлигын хэрэг нийслэлийнхээс дутахгүй өсч байна.

-БАЯНХОНГОРТ ХАМГИЙН ИХ АВЛИГЫН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ-

Тухайлбал, 2020 онд АТГ-аас прокурорт шилжиж ирсэн авлигын хэргүүдийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Дархан-уул аймагт 10,000 хүн тутамд 0.4 хүн бүртгэгдэж, хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их авлигын гомдол гаргасан аймаг болж таарч байна.

ОРОН НУТГИЙН АГЕНТЛАГИЙН ДАРГА, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ДАРГА НАР АВЛИГАД ХОЛБОГДОЖ БАЙНА-

Орон нутагт авлигын хэрэг их байгааг бас нэгэн жишээгээр баталж болно. Тухайлбал, АТГ-аас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлсэн дараах хэргүүдийн нэг нь л нийслэлд, бусад нь орон нутагт бүртгэгдсэнийг эх сурвалж мэдээлсэн юм.

  1. Алт олборлодог аж ахуйн нэгжээс 200 сая төгрөгийн хахууль авсан агентлагийн дарга Ц
  2. Багш нарын цалин дээр урамшууллын мөнгө бодож гаргуулан хувьдаа завшдаг цэцэрлэгийн эрхлэгч Б 
  3. Иргэдээс хураасан авто зам ашигласны төлбөрийг хувьдаа завшсан агентлагийн дарга Б
  4. Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан агентлагийн дарга Н 
  5. Төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Б 
  6. Төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагын дарга Д болон бусад

-ХАМГИЙН ИХ АВЛИГА АВЧ БУЙ АЛБАН ТУШААЛТАН ТӨРИЙН ТУСГАЙГИЙНХАН-

Тэгвэл 2020 онд АТГ-т бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг холбогдсон албан тушаалын ангиллаар нь авч үзвэл:

  • Төрийн улс төрийн 170
  • Төрийн захиргааны 265
  • Төрийн тусгай 364
  • Төрийн үйлчилгээний 98
  •  Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 97
  • Бусад буюу хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 38 байна.

Үүнээс үзвэл авлигын хэрэгт хамгийн их өртөж, авлига авч буй субьект нь төрийн тусгай албан хаагчид байна гэсэн тоо гарч ирж байна. Энэ нь төрийн тусгай албан хаагчид болох цагдаа, цэрэг, онцгой гэх мэт хуулийн байгууллагынхан авлигад холбогдох нь их байгааг харуулж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
new
new
1 сар 7, 2022 07:57

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хаг�##�гаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс зас�##� хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[[email protected] ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байв�##�

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:02

ene balai garuudiig turuus z##luulj boldogui l yum bhda

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:03

haraal udsen hurgan darga nertei balai garuudaa z##luulaachaa buur neg ooodortson g###gneed

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:08

ed nart yamar gazar yer ni hariutslaga tavih yostoi yum boldoo buur neg davartsan yumaa

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:23

Авюилгачдынхаа нэрийг ч бүтнээр нь зарлаж чадахгүй авилгачдаасаа айдаг АТГ яаж авилгaлтай тэмцэх билээ.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:31

Torguulaad bolloo geed bodchihson durakuud zahaaraa bna.

тээвэрчин
тээвэрчин
1 сар 7, 2022 10:06

ЗГ Авилг�##� авсан хүмүүстэй тууштай тэмцэх юм яриад байсан худ�##�аа юм байна аа. УБТЗ бол жинхэнэ авилг�##�д идэгдэж байна шүү дээТэр Ганболд_ Лувсан тэдний баг Шилэн Цогоо гэх мэтийн хүмүүсийг АТГазар нь дийлдэггүй юм уу эсвэл хамтрагч нь болчихсон юм уу

Зочин
Зочин
1 сар 7, 2022 11:20

Ёстой МАНгартуулж байна даа.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 15:30

үнэн шүү. Орон нутаг дах хурган дарга нар оодорч бга. Даанч хянан ш�##�гаж чадахгүй юм даа хөөрхий

Зочин
Зочин
1 сар 7, 2022 15:52

Авилг�##�, шударга бустай хатуу тэмцэхгүй бол сүйрэх вий дээ.

Хэрүүлч өвгөн
Хэрүүлч өвгөн
1 сар 7, 2022 19:20

Аивгачдынхаа нэрийг бүтэн бичихгүй байгаа нь цаанаа АТГ нь но-той байнаа гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button