Нийгмийн

АТГ: УБТЗ-ын албаны орлогч дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татаж, шалгаж байна

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас хойшлуулшгүй 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан.

Улмаар 48 цагийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн орой түүнийг сулласан. Гэхдээ шалгалт үргэлжилж байгаа юм. Түүнийг вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог байж болзошгүй гэх гомдлын дагуу шалгаж буй.

Тэгвэл АТГ-аас түүнийг баривчилсан асуудлаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Тэмүүлэн хэлэхдээ "УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шаардлагатай гэж үзэж, прокурорт санал хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас саналыг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Атг гэж ам бардам гуя шалдан газар баыйна аа

Зочин
Зочин

Ер нь Жигжиднямааг амьд байхад нь шалгах байсан юм. Тэр хулгайчийг ТӨР дийлээгүй дээ.

Зочин
Зочин

????Масст худлаа шалгаж байгаа гэж мэдээлээд дараа нь замхарна

Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.

Тэгээд удахгүй торгуулаад хэрэгсэхгүй болно байлгүйдээ.АТГ.н нэрээ бодоочээ.

Холбоотой мэдээ

Back to top button