Б.Болдсайхан эмч Киргиз улсад зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийжээ

Монгол эмч нар Киргиз улсад зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийж эмчилжээ. Зүрхний гажигтай хүүхдийг оношилж, эмчлэх уг ажиллагааг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд Содномын Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр зохион байгуулсан бөгөөд Зүрх судасны эмч нарын холбооны ерөнхийлөгч Б.Болдсайхан, хүүхдийн зүрх судасны эмч, хүүхдийн зүрх судасны чиглэлээр 35 жил ажилласан туршлагатай зөвлөх эмч Л.Бямбасүрэн нар хагалгааг хийсэн байна.
Манай эмч нар тус улсад байх хугацаандаа зүрхний мэс засал, зүрх шилжүүлэх суулгах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, өдөр бүр туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулж байсан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.
Тэд хоёр хүүхдэд хамтарсан хагалгаа хийгээд зогсоогүй, тус улсын алслагдсан бүс нутгаас хоёр хүүхдийг Улаанбаатар хотод авчран хагалгаа хийхээр болсон тухай дээрх мэдээнд дурдсан байв. Хагалгааны бүх зардлыг манай тал даах аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агуу шоумээнн хандив нэрэээр мөнгө авч хийж байж үнэнүй юм шиг шаан биз танай эмнэлэг тийм сайн юм бол өөрөө яагаад солонгос явсан бэ