Нийгмийн

LEXUS-570 машинтай мөс рүү цөмөрч оржээ

Хатгал тосгоны “Ашихай үзүүр”-т мөс рүү цөмөрч орсон LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргажээ.

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай хүн,мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсч байна. Мөн нууранд олон хар, цагаан хил гарч, өрхүүд үүссэн байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн үйлдэхдээ

баталгаат зам гүүрээр зорчих,

дулаан хувцас бэлтгэх,

шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байх,

бензины шатахууны нөөц бүрдүүлэх,

мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймэрхүү юмнуудаар зардалыг төлүүлдэг болох хэрэгтэй болохгүй гэж сар гаран анхааруулж байхад

Зочин
Зочин

Том машин унаж аархан хаа сайгүй дураараа зам гаргаж давхидаг нөхдүүдээр гарсан зардлыг ядаж төлүүлдэг баймаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button