УЛС ТӨР
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

Засгийн газар хувиар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтнүүд өнгөрсөн шөнө урд хөршөөс айлчлалаас ирнэ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл,
- Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
- Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.