Түгжрэл бууруулах 700 тэрбумын төлөвлөгөөгөө хөдөлгө, хотын дарга аа

Өвлийн хоёр, гурван сар цэцэрлэг, сургууль амарч, түгжрэлээс ангид байсан нийслэлчүүд дахиад нервтэж эхэллээ. Өглөө, оройд ажилдаа очиж, гэр рүүгээ харих гэж хэдэн цаг хотын зам дээр зогсож, бензин тос, сэтгэл санаагаар хохирч байна.
Уг нь 2022 онд түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэмээд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг баталсны дагуу 300 орчим тэрбум төгрөг нэмж зээлж, нийт 700 гаруй тэрбумаар түгжрэл шийдэхээр болсон.
Хөрөнгө мөнгө нь ийн шийдэгдчихсэн, Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гээд байхад манай хотын дарга, тэдний албатууд юу хийгээд байгаа нь тодорхойгүй, нам жим.
Уг нь өнгөрсөн 11-р сард Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Замын түгжрэлийг шийдэхэд цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллана" хэмээж их л гоё зүйл ярьж байв.
Гэтэл 2022 оны нэгдүгээр улирал бараг дуусах нь. Одоо гуравхан улирал үлдсэн байхад өнөөх 720 тэрбумаа ердөө ч зарцуулж, ажиллаж эхлээгүй байна. Албатууд нь гэж хэсэг нөхөд судалгаа хийгээд л суугаад байгаа сурагтай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ehleed zeelee haana shdee, yun surtei yum bjii ldaa
Сумаяаааа баахан төсөв батлуулсан ажлаа хийгээч
ЧҮДЭНЗНИЙ МОД ШИГ НАРИЙХАН НАРИЙХАН ЗАМУУДАА ӨРГӨН БОЛГО.
Хөөе нөхөр хотын дарга гэх энэ тэнэг бөх хичнээн ч төгрөг зараад түгжрэл бууруулж чадахгүй. Харин Ерөнхийлөгч их хурал засгийн газар хамтраад улсын нийслэлийг нүүлгэх шийдвэр гаргавал хотын түгжрэл бохирдол утаа ямарч хөрөнгө зарахгүйгээр шийдэгдэнэ.
Мөнгийг нь идчихсээн...одоо би бол сумъяабазар гээл сууж бна
Яармагийн зам түгжрээд арай л дэндүүү бна ааа юм бодохгүй бол
Түгжрэл бууруулж чадахгүй бол тэр мөнгө бүү үрээрэй.