Нийгмийн
Гачуурт чиглэлийн автобус шатаж, зорчигч нь галыг унтраалцжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатжээ. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна.
Энэ талаар тус автобусанд сууж явсан зорчигч цахим хуудаснаа бичихдээ "Шатсан автобусны жолооч эмэгтэй хүн байсан. Зорчигчдын дундаас цэргийн хувцастай залуу гадуур хувцсаа тайлаад галыг улаан гар, хувцсаараа цохиж багасгаж байтал онцгойгийнхон гарч ирж унтраалаа. Цэргийн албан хаагч хүүд баярлалаа" гэжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.