Нийгмийн

АМГТГ-ын даргаар Л.Баярмандал, дэд даргаар Б.Түвшинжаргалыг томилжээ

АМГТГ-аас УБТЗ-ын даргын ажилд очсон Х.Хэрлэнгийн хуучин албыг Л.Баярмандал хаших болжээ. Түүнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилсон байна.

Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.  ОХУ-ын Геологи  хайгуулын дээд сургууль, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын  Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,  2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд  “ЭТТ Майнинг”ХХК-д Зөвлөх,  2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

Харин тус газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярын албыг Б.Түвшинжаргал гэж хүн хаших болжээ. Тэрбээр, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Түвшинжаргал нь Баатарын үед гаалийн ерөнхий газар байсан. УИХ ын гишүүн агсан Төмөрийн туслах байсан Манай Лениний музейн хүүхэд

Холбоотой мэдээ

Back to top button