Нийгмийн

Б.Баярмаа: Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг нас зааж хэрэглэхээ больсон

About Me брэндийн Е мартын салбар хариуцсан менежер Б. Баярмаатай ярилцлаа. Тус брэндийн бүтэгдэхүүнийг сонирхож байвал та

https://www.facebook.com/aboutme99042310 фэйж хуудас болон 99042310 дугаараар холбогдоорой.

-About Me брэндийн талаар товч танилцуулахгүй юу?

-ABOUT ME нь Солонгосдоо хүнс, гоо сайхан, технологиороо тэргүүлэгч 100 гаруй жилийн түүхтэй Samyang группын судалгаа шинжилгээний үр дүн, орц найрлагыг ашиглан гаргасан арьс арчилгааны брэнд юм.

Бүтээгдэхүүнүүдийн хувьд “3 nothing” буюу ямар ч хиймэл өнгө оруулагч байхгүй, ямар ч хиймэл үнэр оруулагч байхгүй, ямар ч парафен байхгүй дан байгалийн гаралтай орц найрлагыг ашиглаж хийснээрээ онцлогтой бөгөөд 2012 оноос хойш улам шинэчлэгдэн сайжирсаар зөвхөн орц найрлага төдийгүй сав баглаа боодол, шошго нь хүртэл байгалийн гаралтай бэхээр тэмдэглэгдсэн амьтан дээр туршилт хийдэггүй, байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдах 100% Vegan брэнд болсон билээ.

“ABOUT ME” гэдэг нь өөрөө “Би өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавих ёстой. Юунаас ч эрхэм миний төлөө брэнд” гэсэн утгатай юм.

-Монголд орж ирээд хэдий хэр хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд багагүй хэрэглэгчидтэй болоод амжсан болов уу?

-Монголд 2020 оноос хойш албан ёсны эрхтэйгээр анх борлуулагдаж эхэлсэн бөгөөд тухайн үеэс хойш одоог хүртэл үйлчлүүлдэг байнгын хэрэглэгч нар маань дийлэнхи хувийг эзэлдэг. Учир нь арьсны асуудлыг нүүр будалтын тусламжтай өнгөлөн далдлахаас илүүтэй арьс арчилгаа нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг тул зөв арчилгаа хийхээс гадна өөрийн арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн чухал байдаг билээ. Бидний зүгээс бүтээгдэхүүн зарахаас илүүтэй аль болох хэрэглэгчийн арьсанд тохирсон зөв бүтээгдэхүүнийг сонгож хамтдаа үр дүнг нь харахыг илүү чухалчилж үздэг учраас зөвхөн ABOUT ME-н л бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг байнгын үйлчлүүлэгч нар маань их байдаг болов уу гэж боддог.

-Албан ёсны эрхэйгээр оруулж ирдэг ганц газар гэж сонссон?

-Манай компани нь ABOUT ME- брэндийн Монгол дахь бүх эрхийг эзэмшдэг  монопол гэрээтэй байдаг тул тусгай зөвшөөрөл бүхий шаардлага хангасан харилцагч нараар дамжуулан худалдаалагддаг. Энэ нь өөрөө янз бүрийн чанаргүй хуурамч бүтээгдэхүүнийг баталгаагүй газраар худалдаалагдахаас сэргийлэх зэрэг брэндийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарын баталгаа гэж хэлж болно. Тэр байтугай өөр улсаар дамжин Монголд зөвшөөрөлгүй нэвтэрсэн бүтээгдэхүүнийг ч шүүж олох боломжтой систем байдаг. Дашрамд дурьдахад хамтарч ажиллахыг хүссэн бизнес эрхлэгч та бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй шүү.

-Бүтээгдэхүүний талаар орц найрлага, үйлчилгээ гэх мэт?

-Брэнд маань өнгөрсөн жил буюу 2021 онд re-branding буюу дахин шинэчлэлт хийж CLEAN BEAUTY брэнд болсон. Clean Beauty нь “арьсанд зөөлөн, аюулгүй найрлагаар хийгдсэн гоо сайхны бүтээгдэхүүн” гэсэн ойлголтоос эхэлдэг ба сүүлийн үед “үйлдвэрлэл, ашиглалтын явцад дэлхийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үздэг гоо сайхны бүтээгдэхүүн” болон өргөжсөн гэж хэлж болно. Арьсанд харшил, эмзэгшил үүсгэгч найрлагуудыг хасаж найрлагыг улам сайжруулснаас гадна “JUST THE WAY I AM” буюу “Яг л би өөрөө байгаагаараа үзэсгэлэнтэй” гэсэн шинэ уриатай болсон. Миний төлөө, миний хүрээлэн буй орчны төлөө олон улсын ой хамгаалах FSC -ээр баталгаажсан цаас, шар буурцагны тосны бэх бүхий шошго, клиникийн туршилт судалгаа, харшлын сорилууд хийгдсэн бүтээгдэхүүнүүдээр солигдон шинэ бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсаар байгаа билээ.

-Монголчуудын арьсанд ер нь хэр тохирдог вэ?

-Монгол охид бүсгүйчүүдийн хувьд цаг агаарын эрс тэс хуурай ширүүн уур амьсгал, агаарын бохирдол зэргээс улбаатай арьсны хуурайшил, эмзэгшил, батгашилт, сэвх нөсөө толбо, цаашлаад үрчлээ гээд арьсны асуудал их байдаг. ABOUT ME-н бүтээгдэхүүнүүд тодорхой нэг арьсны асуудалд тохирсон үйлчилгээнээс гадна чийгшүүлэх зэрэг давхар үйлчилгээтэй байдаг тул ихэвчлэн бүх төрлийн арьсанд, бүх төрлийн арьсны асуудалд тохируулан хэрэглэх боломжтой. Жишээлбэл Монголд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн маань Какадү С серум. Ихэнхи сэвх нөсөө толбоны эсрэг бүтээгдэхүүн витамин с-ний өндөр агууламжаас шалтгаалан арьсыг хуурайшуулах гээд байдаг талтай. Энэ серум нь давхар чийгшүүлэх үйлчилгээтэй тул арьсыг эмзэгшүүлэх хуурайшуулахгүйгээс арьсны онцлогоос шалтгаалан 7-10 хоногийн дараагаас шууд үр дүнгээ үзүүлж эхэлдэг.Тийм ч учраас манай хэрэглэгч нар бүтээгдэхүүний үр дүнд маш сэтгэл ханамж өндөртэй байдаг.

-About Me брэндийн бүтээгдэхүүнийг бүх насныхан хэрэглэж болох уу?

-Түрүү хэлсэнчлэн орц найрлагын хувьд аюулгүй тул бүх насныхан, хүүхэд хүртэл хамт хэрэглэж болох гэр бүлийн брэнд гэж хэлж болно.Сүүлийн үед хөгшрөлтийн эсрэг, үрчлээний эсрэг коллагентэй бүтээгдэхүүнийг заавал 35-аас дээш, 50-аас дээш гэж нас зааж хэрэглэхээ больсон. Арьсны онцлогоос шалтгаалан коллагентэй бүтээгдэхүүнийг аль болох хөгшрөлт эхлэхээс өмнө хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний биед эрдэс, коллаген зэрэг буурч арьс хурдан хөгшрөх, үрчлээс үүсэх явдал их байдаг. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо наснаас гадна арьсны асуудал, ажил мэргэжлийн онцлог зэрэг маш олон зүйлийг харгалзан үзэж тохируулж хэрэглэх нь зүйтэй.

-Бүтээгдэхүүнээсээ онцолж танилцуулбал?

-Нийт бүтээгдэхүүнийг ерөнхийд нь 2 хэсэгт хувааж үзэж болно.

ABOUT ME-н үндсэн суурь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

MEDI ANSWER-арьсны асуудал руу илүү чиглэсэн бүтээгдэхүүнүүд.Суурь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төрөл бүрийн нүүр цэвэрлэгч, скин, өдөр тутмын эссэнц маск зэрэг байдаг бол Medi answer нь хөгшрөлтийн эсрэг, нөхөн сэргээх зэрэг арьсны асуудал руу илүү чиглэгдсэн бүтээгдэхүүнүүд байна. Энэ цувралын гол найрлага дэлхийд 1-рт ордог Францын алдарт  Weishardt брэндийн цэвэр коллагенийг түүхий эд болгон ашигладгаараа онцлогтой. Цэвэр  77%, 81%, 83% зэрэг коллагены орц найрлага нь нэмэгдэж сайжрахаас гадна 1/6000, 1/12000, 1/30000 дахин жижигсгэсэн коллагенээр тэр чигээр нь хийсэн маск, тос зэрэг бүтээгдэхүүнүүд бий. Мөн зөвхөн Samyang группт харьяалагдах TDS-transdermal delivery system гэх арьсны гүн хүртэл нэвчүүлж үйлчлэх технологи, cream coating буюу арьсыг нилэнхүйд нь тэжээлээр бүрхэх технологи зэрэг тусгай патентлагдсан технологиулыг ашигладгаараа онцлогтой.

-Салбаруудаа танилцуулаач. Улаанбаатар хотоос гадна орон нутагт мөн гэрээт салбаруудтай юу?

-Манай хаяг Чингис зочид буудлын хажууд байрлах бидний нэрлэдгээр Сансарын И март худалдааны төвийн 6 давхарт болон Их Наяд худалдааны төвийн 1-р давхарт байрлахаас гадна 10 гаруй аймагт гэрээт борлуулагч нар маань идэвхитэй ажиллаж байна. Та манай салбаруудаар ирснээр өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг тестэрлэх, арьсаа оношлуулан зөвлөгөө авах боломжтойгоос гадна манай beautycare.mn сайт болон пэйжээр дамжуулан хүссэн мэдээллээ авах, бүтээгдэхүүний захиалга өгөх зэрэг онлайнаар 24 цагийн туршид үйлчлүүлэх боломжтой.

-Зөвхөн бүтээгдэхүүн авахаас гадна үйлчлүүлэгчид нь мөн ямар давуу талуудыг эдлэх боломжтой вэ? Хямдрал урамшуулал, зээлийн үйлчилгээ бий юу?

-About me-н зүгээс хэрэглэгчиддээ зориулан байнгын урамшуулалт худалдаа болон сар бүрийн уламжлалт урамшуулалт худалдааг зарладаг. Сар бүрийн уламжлалт урамшуулалд BRAND DAY буюу шинэ бүтээгдэхүүн болон тухайн сар сонгогдсон бүтээгдэхүүнүүд дээр супер хямдрал зарладаг. Мөн онлайн хэрэглэгч нартаа зориулсан TOP DAY буюу сар болгоны сүүлийн 7 хоног бүр тусгай бэлэгтэй, урамшуулалттай худалдааг зарладаг. Байнгын урамшууллын тухайд гэвэл цар тахлын үед ажиллаж байгаа нийт эмнэлэг, онцгой байдлын ажилчиддаа 5-10% хямдрал тогтмол зарлаад 2 жил болж байна. Тэмдэглэлт баяруудаас гадна төрсөн өдрийн урамшуулал бас тогтмол байдаг. Манай зүгээс төрөл бүрийн үнийн сонголт бүхий бэлгийн картууд бас байдаг тул ялангуяа гадаадад суудаг Монголчууд маань хайртай дотно хүмүүстээ бэлгийн хүргэлт хийлгэх зэрэг үйлчилгээг их авдаг. Саяхнаас эхлэн store pay буюу зээлийн үйлчилгээг салбартаа тэргүүлэгч Sono аппликейшинтэй хамтран олгож эхэлсэн байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэхээр гоё бүтээгдэхүүнтэй шүү

хэрэглэгч
хэрэглэгч

баярлалаа

about me
about me

Гоё бүтээгдэхүүнтэй шүү. Ажлын амжилт хүсье~~

about me vnench herglgch
about me vnench herglgch

about me anh orj irsn tsagaas hoish herglj bn~bayarlalaaa~

zzz
zzz

tanai bvteegdhvvnvvd goe shvv aris maan ulam l goe bolood bgaa shin bvteegdhvvnvvd hezee zargdj ehlh we

Зочин
Зочин

Үнэхээр бүтээгдэхүүнүүд нь маш их таалагддаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button