Нийгмийн

БАЙР СУУРЬ: Хичээл орох цагийг урагшлуулж, хойшлуулаад түгжрэл буурахгүй

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсруулж, иргэдээс санал асуулга авч байна.

Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарсан байна.

Бид үүнийг дэмжиж байгаа эсэх, ингэснээр түгжрэл буурах уу гэдэг асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо. Иргэд ийн ярьж байна.

-Дэмжиж байна. Аль болох түгжрэлгүй болмоор байна. Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг блмоор байна. Тэгэл түгжрээ гайгүй болно.

-Сургуулиудын хичээлийн өөрчлөх төвөгтэй. Хүүхдүүдийн цаана эцэг эх, ажилтай төрөлтэй хүмүүс байгаа. Бага ангийн хүүхэдтэй хүнд ажилд нь төвөг удна. Харин төрийн албан хаагчдын цагийг зохицуулж болох байх.  Цагийг нь зохицуулахдаа үдээс өмнө цахимаар ажиллаад, үдээс хойш ажилдаа ир гэдэг ч юм уу байдлаар шийдэж болох байх даа.

-Ахлах ангиудыг өглөө оруулаад, багачуудыг нь үдээс хойш оруулмаар байна. Багачууд нь өглөө даарч хөрөхөөс авахуулаад, ганцаараа явж чадахгүй байгаа учраас эцэг эхчүүд нь машинаар сургуульд нь зөөж байна. Том хүүхдүүд өглөөд өөрсдөө хичээлдээ явчихдаг болсон шүү дээ. Тэгвэл түгжрэл арилна.

-Хичээлийн цагийн 07:45 болгоно гээд байх шиг байсан. Арав, хорин минутад ялгаа байна уу. Би жүдогийн багш хийдэг. Хүүхдүүдийн хичээл эрт ороод, эрт тараад түгжрэлд тэгж их нөлөөлөх үү. Үгүй байх гэж бодож байна.

-Хичээлийн цагийн өөрчлөөд үр дүнд хүрэхгүй болов уу. Сайндаа нэг, хоёр цагийн зөрүү л гарна. Цагийн өмнө, 30 минутын өмнө түгжрэлээ зохицуулах гэж хүмүүс эрт гэрээсээ гарна. Түгжрэл үргэлжилсээр байх болов уу гэж бодож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Сумьяабазар аа сошиалаар биш судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаж сураач ээ, юм болгон дээр санал асуулга авлаа ч гэх шиг өөрийн толгой байна уу үгүй юу?

Зочин
Зочин

Гаднаас хуучин гологдол машин оруулж ирэхээ зогсоохгүй бол яаж ч үзээд түгжрэл буурахгүй.

ИРГЭН
ИРГЭН

ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ ӨӨРЧИЛНӨӨР ӨГЛӨӨНИЙ ТҮГЖРЭЛ 30 ХУВЬ БУУРНА ДЭМЖИЖ БАЙНА

С.баатар
С.баатар

Улаанбаатар хотыг энд нь үлдээгээд улсын нийслэлийг Орхон голын өргөн уудам хөндийд шинээр байгуулж байж улаанбаатар түгжрэлгүй болно. Энэ улаанбаатарын түгжрэл агаар хөрсний бохирдлыг бууруулах үндсэн бөгөөд цорын ганц арга юм.

С.баатар
С.баатар

Хэдэн зуун тэрбум битгий хэл хэдэн арван их наядыг зараад ч улаанбаатарын түгжрэлийг буурууулж чадахгүй. Харин нийслэл нүүлгэхэд энэ их мөнгөө зарцуулах хэрэгтэй. Ийм шийдвэрийг одоо эрх барьж байгаа нөхдүүд гаргаж чадахгүй бол дараагийн сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь нийслэлийг нүүлгэх асууудал болно шүү. Үүнийг ярьсан шийдсэн нам сонгуульд ялна.

Холбоотой мэдээ

Back to top button