Х.Нямбаатар сайд цагдаа нарын эхнэрүүдтэй уулзана

“Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ээс цаг наргүй ажилладаг нөхрүүд нь маш өчүүхэн цалин авдаг талаар өөр улсын цагдаагийн цалинтай харьцуулсан постер гаргаж сошиалд тавьсан нь олон хүний анхаарлыг татав.
Тэгвэл салбарын сайд нь энэ бүхнийг ойлгож байгаагаа сошиал хуудсаараа илэрхийлж, эхнэрүүдийг нь эвийлэв.

Тэрбээр “Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.
Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа” хэмээжээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха эхнэрүүд нь түмэн зовлон ярина
Авгай нарыг нь өрөвдчихлөө
Дарга баячууд багш эмч нар уулзана гээд болздог хүчинддэг зуршилтай гэдэг шүү. Болгоомжтой байгаарай хүүхнүүдээ.
Цагдаа чинь шудрагаар ажлаа хийж байсан бол энэ улс ийм болох байсан уу . Сайн бод , сайн бод авгайчуудаа . Дэлхийн номер 3 эдийн засгийг Монголтой харьцуулах хэрэггүй
юун эротик юм бэ
Халуун хүйтэнд ажиллаж биегүй болж байгаа хэдэн цагдаа нарын эхнэртэй уулздаг сайн л сайд байна
Бөгсний алчуурууд бөгсний алчуурын цалин авнашдээ.
Цаг наргүй ажилладаг учраас бусдаас эрт тэтгэвэрт гардаг юм шүү дээ, энгийн иргэд бол 60 гартал зүтгэж байхад цагдаа нар цаад тал нь 50 хүрээд л тэтгэвэрт шүү дээ. Ийм учраас илүү цагийн хөлс гэж байх ёсгүй юм. Тогтсон цалин, цол албан тушаал, ажилласан жил, эрхэлж буй ажлын нэмэгдэл л гэж байх ёстой.