УЛС ТӨР

ГХ-ны сайд Б.Батцэцэг дэлхийн улсуудын эмэгтэй сайд нартай уулзжээ

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улс орнуудын эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав.

Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад олон улсын бага хурлуудын үеэр уламжлал болгон тогтмол уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр эмэгтэй Гадаад хэргийн сайд нар дахин уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Сайд нар цаашид уулзалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр улам баяжуулж ажиллахаар санал нэгдэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hiij buteesen yumgui teneed l yavahiin, olon ulsad aichlaad sursan turshlagaa yarival manaih hugjuud duussan

Зочин
Зочин

Манай хүнээс авах юм нэг хоёр том чих л байх шивдээ.

Зочин
Зочин

Хөдөөний саальчин хүүхний дээлээс салахгүй юм. Хэзээ европ хувцас өмсөж төрийн сайд болж сурах вэ. Гадаадынхан монголын малчин хүүхнийг тоохгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button