
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Америк, Оросын төрийн тэргүүн Жо Байден, Владимир Путин нарыг Европын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг биечлэн хийхийг санал болгожээ. Энэ талаар Францын “Елисей” ордны хэвлэлийн алба мэдээллээ.

Хоёр удирдагчийн хэн хэн нь Эммануэль Макроны саналыг дэмжиж, Европт уулзах саналыг хүлээн авсан байна. Мөн В.Путин, Жо Байден нарын уулзалтын дараа Эммануэль Макрон тэдэнтэй тусад нь биечлэн уулзахыг ч санал болгожээ. Хожим нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаа Жо Байденыг Владимир Путинтай уулзахаар тохиролцсон гэдгийг баталлаа.

“Хэрэв Орос улс Украйн руу “түрэмгийлэн дайрахгүй” тохиолдолд уулзалтыг зохион байгуулна” – Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Гадаад Хэргийн сайд Энтони Блинкен нар хэлэлцээ хийнэ. Тэд хоёрдугаар сарын 24-нд уулзах ба В.Путин, Жо Байден нарын уулзалтын асуулт, сэдвийг бэлдэх аж.
(Эх сурвалж: Politico)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.