Нийгмийн
Б.Чойжилжалбууг цагдан хорьж, Х. Бат-Эрдэнэд хилийн хориг тавилаа

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, Ажнай корпорацийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг Хөгжлийн банкны асуудлаар цагдан хорих саналаа прокуророос энэ сарын 18-нд шүүхэд хүргэсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд
- Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
-Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “…гэрчийг ….дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай сайт Ажнай Бат-Эрдэнийг хөгжлийн банкны асуудалд хутгах харлуулах төлөвлөгөөтэй юм аа даа.Энэ шүүхээр орсон Х.Бат-Эрдэнэ Алтай Констракшн компанитайг сэтгүүлчид мэдэж л байгаа