Нийгмийн

ТОДРУУЛГА: Зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөөгүй

Түгжрэл арилгах зорилгоор зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхээр болжээ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ нь судалгааны түвшинд байгаа ажил гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэхдээ "Түгжрэлийн бууруулах үндэсний хорооноос бүх чиглэлд судалгаа хийхийг үүрэг болгосон. Үүний нэг хэсэг нь захуудыг хотоос гаргавал ямар үр дүн, нөлөөлөл үзүүлэх тухай судалгаа байсан.

Зөвхөн судалгааны түвшинд гэсэн үг. Албан ёсоор нүүлгэх тухай саналыг хотын захиргаанаас гаргаагүй байгаа. Манайхаас судалгаануудыг постер байдлаар бэлтгэж түгээж байгаа. Ингэхдээ төлөвлөж байгаа мэт буруу ойлголт төрүүлжээ. Судалгаа хийгээд саналын түвшинд яригдаж байгаа асуудал шүү. Хэрвээ шийдвэр гарахаар бол нүүлгэх зардал, гэрээ хэлэлцээр гэх мэт олон асуудал яригдах байх" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button