Украинд байсан нэг оюутан, түр оршин суугч гурван монгол иргэн Польшийн хил давжээ

ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хэлэхдээ “Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, дөрвөн байнга оршин суудаг иргэн. Киров хотод хоёр оюутан байна.
Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Зарим оюутан тэр байрнаасаа гараад оюутны болон бусад байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод байдал харьцангуй хэвийн болж байгаа гэсэн мэдээ байна.
Бусад хотуудад байгаа оюутнууд байрандаа байгаа. Оршин сууж байгаа иргэд өөр өөрсдийнхөө гэрт байгаа мэдээлэл байна.
Нэг оюутан, Украин хотод түр оршин сууж байсан гурван иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн үед Польш улс руу нэвтэрч орсон байна. Польш улс дайтаж байгаа улсаас 15 хоногийн хугацаатай ямар нэг виз шаардахгүй оруулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Манай элчин сайдын яамнаас иргэдээ тосч аваад Монгол руу буцах ажлыг зохион байгуулна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yoo setgel sanaa yamar bhuu ta nar bodood uz. Dain uzeegui humuus shuu dee. Iim udaan bolhi bgaa bdal chini yamarhuu uls gedgiig l haruulj bn.