НИЙГЭМ
Өнөөдөр, маргааш түр хааж, засвар хийх зам

Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Энгельсийн гудамж, Хуучин цагаан хаалгатай уулзвараас МИС-н уулзварын хооронд авто замын зорчих хэсгийг бүрэн хаана.
Бага чадлын ус, дулаан дамжуулах 61 дүгээр байрны халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны ф76мм-ийн төв шугамд гарсан гэмтлийг 2022.02.25-ны өдрийн 23:00 цагаас 02.26-ны өдрийн 06:00 цагийн хооронд, 2022.02.26-ны өдрийн 23:00 цагаас 02.27-ны өд 06:00 цагийн хооронд тус тус засварлана. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.