Нийгмийн

Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарт яллах дүгнэлтийг нь танилцуулжээ

Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын гэм бурууг шүүх хуралдаан яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өчигдөр эхэлсэн. харин орой хүртэл үргэлжилсэн уг хурал шүүгдэгч нарт яллах дүгнэлт уншсанаар засварлажээ. Хурал өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн шат үргэлжилж буй бөгөөд одоогоор түр завсарлаад байна. Явцын талаар эргэн мэдээлэх болно.

Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ger buleeree luivar hiicheh yum bn ldas

Зочин
Зочин

Энэ хоёр гэр бүлээрээ ял авна

Зочин
Зочин

udahgui shorondoo ochih bho

Зочин
Зочин

shuuh shudraga ajilahgui l bhda bas

Зочин
Зочин

ger buleeree iim bolsimu pee

Зочин
Зочин

luivariin ger bul gdg kino ym uu hha

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн

Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.гэвч булхай луйвар болчих вий дээ.үнэн мөнөөр нь шийдэх болов уу энэ шүүх.

Тллл
Тллл

Шүүх хуралдаан яг одоо өчигдөр эхэлсэн? Хуулсан юмаа шалгаж засдаггүй юм уу?

Зочин
Зочин

Шуналааа гэж хөөрхий

zochin
zochin

edend yu dutlaa gej ve

Холбоотой мэдээ

Back to top button