Нийгмийн
Оросын цэргүүд Киев хотыг эзлэхээр хөдөлжээ

Сүүлийн хэдэн цагийн дотор Украины өмнөд хэсгийн Херсон хот Оросын цэргүүдийн гарт орсон гэх мэдээлэл гарлаа. Орон нутгийн камерын бичлэгт Оросын хуягт машинууд болон цэргүүд Херсон хотын гудамжинд эргүүл хийж буйг харуулсан болохыг BBC news мэдээлсэн байна.
Киевээс баруун хойд зүгт ердөө 15 милийн зайд Оросын автомашины урт цуваа нийслэл рүү чиглэн явж байна. Өнөөдөр үүрээр тус улсын хамгийн том телевизийн цамхаг руу пуужин харваж, таван хүн амь үрэгдсэн харамсалтай мэдээлэл бий.
Ташрамд дурдахад, Харьков хотод оросууд их бууны довтолгоогоо эрчимжүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
orosuud bolioch yamar buduuleg eree tseeree aldsan amitad ve
Бид зогсдоггүй юм