Б.Жаргалсайхан Д.Сумъяабазарыг магтан "муулав"

УИХ-ын гишүүн асан, "Буян-гийн Б.Жаргалсайхан хотын дарга Д.Сумъяабазарыг магтан "муулсан" байх юм. Тодруулбал, түгжрэл арилгахтай холбоотой гашуун шийдвэрүүд гаргана хэмээснийг нь сайшааж буй бололтой.
Сошиал хуудастаа "Дураараа булгидаг морь шиг том толгойлсон нөхөр. Хүүхэд байхдаа барилддаг байсан л юм гэсэн мэдэх ч үгүй юм байна. Харин хотын даргын хувьд бол өмнөх нийслэлийн засгуудын хэнтэй ч жинлэхээргүй хол илүү юм аа. Бас л нэг хумсаа нуусан олиггүй хотын мээр болно л гэж бодож байсныг бодвол гүээ яах вэ. Энэ тэнэгт өмнөхүүдээсээ нэг өөр юм байна. Юмнаас айдаггүй. Энийг нь сайн ашиглах ёстой шүү. Хааяадаа баадууг нь чангалаад байвал зоригтой, хэрэгтэй шийдвэр гаргаад байх юм байна.Бухимдал нь тагтаршиж түгжирсэн хотыхонд тэр нь таалагдахгүй л дээ.Гэхдээ л ЦОЧМООР шийдлүүд л нийслэлийн зовлонгийн гарц болно.
Одоо бүгдээрээ үнэнийг хүлээе. Энэ хот стандарттай, босготой болохгүй бол хааяадаа болдог нөгөө тэг зогсолт чинь тун удахгүй хотын хэвийн амьдрал болно. Ер нь дэлхийн бүх хот стандарттай байж хөгждөг. Д.Сумъяабазар тэрэн лүү зүтгээд байгаа болохоор дэмжмээр санагдаад байдаг болсон. Алив хүүхээд дахиулъя" гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд эрүүл ч юм шиг , балай ч юм шиг хэдэн хүн байна аа
ЖАРГАЛСАЙХНЫ ТӨРӨЛХИЙН ЗАН ХАРЕКТАР ШҮҮ ДЭЭ .ТООХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.ИЙМЭРХҮҮ ХЭДЭН БАЛАЙНУУД БАЙГАА БАЙГАА
Сумъяабазар захирагчийн зөв.Одоо хөдөөнөөс орж ирж өвөлжиж хаваржиж намаржаад зун нь хөдөө рүүгээ гүйдэг нөхөд дээр арга хэмжээ авах нь зөв.Утаа түгжрэлийг хөдөөгийхөэ л бий болгож байгаа шүү муухай дураараа соёлгүй хүмүүс
Сумьяабазар зэргийн тэнэг бөхчин лав түгжрэлийг бууруулж чадахгүй. Харин нийслэлийг нүүлгэвэл түгжрэл өөрөө аяндаа шийдэгдэнэ дээ.
Энэ муугийн гашуун шийдвэр гэж юу байсын. Ядуу иргэдээ доромжилсон шийдвэр л гаргана биз.