Нийгмийн

Автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас машин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдсаныг тус аймагт суух, 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан,

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдсаныг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн,

Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн гуравдугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button