
Украины Засгийн газар олон улсын бүх байгууллага, улс орнуудтай санхүүгийн тусламж авах талаар хэлэлцээр хийж байна. Энэ талаар Украины Ерөнхий сайд Денис Шмыгал мэдэгдлээ.
Европын Хөрөнгө Оруулалтын Банк Украинд туслахын тулд бусад төслүүдээс 639 сая еврог шилжүүлэхээр тохиролцож, Сайд нарын танхим үүнд шаардлагатай баримт бичгүүдийг аль хэдийн батлаад байгаа аж. Мөн Сангийн Яам дайны үеийн эхний бондыг гаргасан, одоо хоёр дахь удаагаа гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
“Гадаадын олон зуун пүүс, компаниуд “түрэмгийлэгч улс” /ОХУ/-д үйлдвэрлэлүүдээ зогсоож, бараа бүтээгдэхүүнийхээ ч борлуулалтыг цуцлаад байгаа юм. ОХУ ийнхүү бүх л фронтод ялагдаж байна. Бид ч бас дайны үеийн эдийн засаг руу хурдан хугацаанд шилжих ёстой” хэмээн Украины Ерөнхий сайд мэдэгдлээ.
Эх сурвалж: Unian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.