Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн ээжүүд жагсаж байна

Цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалуулдаг шударга бус тогтолцоог эсэргүүцсэн ээжүүдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд жагсаал хийж байна.
Энэ үеэр нэгэн ээж ярихдаа "Хүүхдүүд адилхан сурч, болосврох эрхтэй. Хувийн цэцэрлэгт өгөх гэхээр хүүхдтйн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж чадаагүй хувийн цэцэрлэгүүд ч байна. Улсын цэцэрлэгүүдийг хангалттай болгож өгөөсэй. Бүх хүүхдэд нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Эцэг эхчүүд улсын цэцэрлэгүүд хангалттай бус байна, жагсаал зохион байгуулна гээд сошиалаар зөндөө бичсэн. Одоо ирсэн хүмүүс нь маш цөөхөн байна. Хүүхдүүдийнхээ төлөө та бүхэн дуу хоолойгоо хүргэхгүй бол хэн ч сонсохгүй" гэв.
Тэд "Цэцэрлэггүй гэртээ хоцорсон хүүхэд дахиад хэд гэмтэх вэ", "Намайг сонгооч, би цэцэрлэгт явмаар байна" гэх мэт лоозон барин жагсаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв дэмжиж байна. Манай төр ер нь дандаа алаг үзсэн шийдвэр гаргадаг. Бяцхан үрсээрээ сугалаа сугалуулж үйл тамыг нь үзнэ, ахмадуудаа зээлтэй зээлгүйгээр нь ялгаварлаж хооронд хэрэлдүүлнэ, эмэгтэйчүүдийн эрхийг нь ярьсан мөртөө тэднийг хүйсээр нь гадуурхаж ажилд авахгүй.Ер нь нам нэрийн дор мафижсан хэдэн нөхдүүд л байна шүү дээ. Үүнийг үр үндсийг нь хэзээ нэгэн цагт тасалнаа
дутуу хүртээмжгүй байлгах нь авилга авах зорилготой юм биш үү