Нийгмийн

Б.Жаргалсайхан: Манайхан л эмэгтэй хүнийг уулгаж идүүлж, бэлэг өгдөг баяр болгочихсон

УИХ-ын гишүүн асан, "Буян"-гийн Б.Жаргалсайхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ өдрөөс бусад өдрүүдэд олон мянган эхнэрүүд дур зоргоороо зугаацаж явдаг эр нөхрөө хэзээ ирэхийг нь үнс царайлаад хүлээдэг хэвээрээ. Уг нь энэ өдөр бол эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хөндөх, бүх эрхүүдийг нь хамгаалахыг сануулах ёстой өдөр юм л даа.

Манайхан л эмэгтэй хүнийг уулгаж идүүлж, бэлэг өгдөг баяр болгочихсон.Уулгаж идүүлж, бэлэг өгдөг хөөсөөр зөрчигддөг эрхүүдийг нь жилдээ нэг удаа булчихдаг. Угаасаа загасны ой санамжтай энэ үеийхэнд бэлэг л чухал.Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг архидаж эр хүнээс бэлэг горьдож өнгөрүүлдэг улс Монголоос өөр байхгүй.

Бүр хуульчлаад баярын өдөр гэж итгүүлээд сарниулчихсан.Шинэ үеийнхэн энэ өдрийн үнэ цэнийг ойлгож ядаж л Анандбузрыгаа шоронд хатаахын төлөө нийтээрээ тэмцэж өнөөдөр цэцэрлэгт байгаа мянга, мянган охидын ирээдүйг ирээдүйн Анандбузруудаас хамгаалах үйлдэл хийх ёстойгоо ойлгох ухамсартай өснө гэж итгэж байна.Ардын нам балмад этгээдийнхээ намын батлахыг хураасан болоод намд нь хамаагүй юм шиг нүд хуурч хуулийн хамгаалалтанд гэмт хэргийг нь сарниулаад байгааг хараад л байгаа шүү.

Төр төмөр нударгаараа энэ нүглийнхээ зулайг илсэн хэвээр байх юм бол би эмэгтэйчүүдээ уриалж охидоор зугаацдаг өнөөх Бага тэнгэрийн амнаас нь төрийн ордон хүртэл эгнэж жагсана. Энэ өдрөөс эхэлж энэ хүнтэйгээ ямар хариуцлага тооцохыг эрх зүйт төр, эрх баригч нам хоёроос байнга нэхэн шаардаж, сануулна!Нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Хүүхдүүдээ бэлэг биш хүний эрх ярьдаг болгохыг хичээгээрэй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан л хэлсэн байна. Манай тэргүүний бүсгүйчүүд бодох бизээ

Зочин
Зочин

Зээлээ төлөөгүй луу унжиж төрөөр ха�##�гасан хүн сайхан ярьдаг

Холбоотой мэдээ

Back to top button