Нийгмийн

ДАТА: Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын барилгын зураг төслийг 1.3 тэрбумаар гаргана

“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг албан ёсоор 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зарлахад "Хоёр тэрбум төгрөг байршлаа" хэмээв. Харин энэ мөнгөний 1.3 тэрбумаар "Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барилгын зураг төсөв" гаргахад зарцуулах тендер зарласан хэмээн шүүмжлэл дагуулах болжээ.

Харин, "Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барилгын зураг төсөв /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/" нэрээр нийт нэг тэрбум 304 сая 830 мянган төгрөгийн тендерийг "Улсын төсөв"-өөс хэмээн зарласан байна.

Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулах зориулалттай сан юм.

Дээрх мэдээллийн баримтыг зургаар хавсаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button