
Украинд амиа алдсан Америкийн сэтгүүлч Брент Рено нь сүүлийн долоо хоногт “Тайм” /Time/ сэтгүүлийн видео төсөл дээр ажиллаж байсан хэмээн тус сэтгүүлийн удирдлага мэдэгдлээ.
Өмнө нь, “Нью-Йорк Таймс” /New York Times/ сонины сэтгүүлч Брент Рено нь Украины нийслэл Киев хотын ойролцоох Ирпень хотод нас барсанд харамсаж буйгаа нийтэлсэн. Сэтгүүлчийн биеэс сэтгүүлийн ажилтны үнэмлэх олдсон ч хэвлэлд бичсэнээр тэрбээр удаан хугацаагаар ажиллаагүй байсан аж.

Сүүлийн долоо хоногт Брент Рено нь Украины дүрвэгсдийн хямралд түлхүү төвлөрч “Time” сэтгүүлийн “Time Studios” төсөл дээр ажиллаж байжээ.
Ренотой хамт явсан мөн Америкийн Хуан Диего Аррендондо гэх гэрэл зурагчин ар нуруундаа буудуулан гэмтэл авсан байна. Тэрбээр Киев хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ба Ирпень хотод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр газар дээрээс нь бичлэгийг хийж байхад буудалцаан болж, тэд машинаар шалган нэвтрүүлэх цэгээр гарсан гээд “Инстаграм” хуудсандаа нийтэлжээ. Харин тэдэн рүү чухам хэн буудсаныг тодорхой дурдаагүй байна.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭН ХУСЧИХАВАА ОДОО ЖОН АВГА УУРЛААД ЦЭРГЭЭ ОРУУЛАХ ВИЙ