Ш.Адьшаа: Ховор ан амьтдыг агнадаг мафийн систем бий болсон
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд яг одоо Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ашигт малтмалтай холбоотой асуудлыг монголын ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялаг гэж үзэж ирсэн. Гэтэл газрын дээрх баялагт орж байгаа ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар агнах нэрийдлээр олон жилийн хугацаанд нууц тогтоол гаргаж ирсэн. Бүхэл бүтэн мафийн систем бий болсон. Энэ асуудлыг зохицуулах талаар яагаад оруулж ирсэнгүй вэ"












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адьшаа өөоөө ан агнадаг
baigaliin yam gej neriin dor balai avgai naraas ehleed bayjih uur uurhaigaa bolgoj irseen , odoo ch heveeree l bn,