НИЙГЭМ

Сошиалд бидний байр суурь алга урвуулахад ХУВИРЧ, хоёр хоноод МАРТАГДДАГ

Нийслэлийн 97 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Цэрэндулам дааж авсан II ангийнхаа эмэгтэй сурагчийн гар руу цохисныг тухайн хүүхдийн ээж фэйсбүүктээ нийтэлснээр энэ асуудал олны анхаарлыг татсан. 

Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд талуудаас байр суурийг нь авснаар болсон үйл явдал тодорхой болж, нийгмийн сүлжээнд талцаж сэтгэгдлээ хуваалцснаар уг асуудал үргэлжилсэн. Эдгээр агуулгаас онцолбол, салбарын сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд онц сурах, гоё бичих албагүй, тэглээ гээд хүүхдийг цохих албагүй” гэж өөрийн нүүр номоороо дамжуулсан.

Харин сургуулийн захиргаа Л.Цэрэндулам багш өөрөө халагдах өргөдлөө өгсөн учраас ёс зүйн зөвлөл хуралдаж ажлаас чөлөөллөө гэсэн мэдээллийг өгсөн. Гэвч ёс зүйн зөвлөлийн шийдвэр эцсийнх биш бөгөөд сургуулийн захирал сүүлчийн шийдвэрлэх шийдийг гаргана гэх мэдээлэл бий.  Багш өөрөө хүүхдийн ар гэрээс холбогдсон, надад хүүхдийн маань асуудал чухал учраас яваад очъё, эм тариа юу хэрэгтэй байна гэхэд аав нь "Танд амьдралаа харуулмааргүй байна, маргааш уулзья" гэж хэлсэн хэмээн мэдэгдсэн. Эндээс эхлээд массын талцал эхэлсэн.

Аав бол хүчирхийлэгч, үүнийгээ багшаар нуун дарагдлууллаа. Гэр орныг нь шалга. Нөгөө талаас багш ганц нэг цохиод авах эрхтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх асуудлыг багшид даатгадаг, бага ангийн багш нар ачаалалтай, стресстэй, амрах тухлах завгүй ажилладаг гэх. Мөн 30 жил ажилласан туршлагатай багш ингэхгүй, ажлаас нь халсан нь буруу, би ажилд авья, цалин мөнгийг нь нэмье гэх “баатрууд” ч гарч ирсэн.

Нийгмээрээ ийнхүү талцаж дэвхцэж байх зуур сургуулийн камерын бичлэг ил болов.  Массыг өрөвдүүлж, уярааж байсан нөгөөх багш энэ бичлэг дээр бяцхан охиныг тархи толгой руу нь маш хүчтэй угсруулан цохиж байв. Гар луугаа цохиулсан охин мөн биш нь тодорхойгүй ч, юутай ч Л.Цэрэндулам багш сурагчдыг зоддог, зодохдоо хайр найргүй, зэрлэг аашилдаг нь тодорхой боллоо. 

Өдөр бүр нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг энд тэндгүй өрнөж, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд төрөөс санхүүжилт авч, олны танил алдартнууд ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖ хэмээн “орилолдож” үнэхээр тус бүрдээ ажиллаад л байгаа харагдана. Гэтэл бодит байдал дээр, хөрсөн дээрээ ийм л дүр зурагтай байна.

30 жил боловсролын салбарт ажилласан эх хүн долоохон настай охиныг толгой түрийгүй балбаж байгааг, бас нэг хөөрхий охины гарыг улайж хавдтал цохисон байгаагаас ХҮҮХДИЙН ЭРХ-ийн бодит байдлыг харж болохоор байна.

Хүүхдийн төлөө гэх тодотголтой төрийн болон төрийн бус  олон байгууллага цаасан технолиогоосоо татгалзаж, хөрсөн дээр үр дүнтэй буух болсныг хүүхдүүдэд тохиолдож буй олон харамсалтай кэйсүүд харуулсаар. Харж, харсан даруйдаа халаглаж, харин маргааш нь мартагдсан харуусалтай тохиолдлууд ар араасаа, ойр ойрхон гарсаар. Бид хэнд итгэж найдах вэ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАЯРТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАХАА БОЛИНО УУ. 3 ЦАГИЙН ӨМНӨ ЭНЭ САЙТ ДЭЭР ГАРСАН ХАШЧУЛУУН БАГШТАЙ ХИЙСЭН ҮҮРИЙНЦОЛМОНГИЙН НИЙТЛЭЛ ДЭЭР ТОВЧ ТОДОРХОЙ БИЧСЭН БАЙНА.КАМЕР ШАЛГАСАН УРЬД НЬ ГАР ХҮРСЭН ЯВДАЛ БАЙХГҮЙ БАЙСАН ГЭЖ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ БИЧЖЭЭ..ХҮНИЙГ УНАЖ ЯВАХАД НЬ ТАТАЖ БОСГОХООС БУС УЛАМ ЦААШ НЬ ТҮЛХДЭГГҮЙ.ХҮН АЛДАЖ БОЛНО .АЛДААН ДЭЭР НЬ БҮҮ САГ.БОЛОВСРОЛЫН САЙД ГЭЖ ПОП НӨХӨР АЛДАА НЬ ТЭДНИЙХ ,АЛДАР НЬ МИНИЙХ ГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ.ЭМЭГТЭЙ СУРАГЧ БУУДУУЛЖ НАС БАРАХАД БАС Л ИНГЭЭД ЯРИАД СУУЖ Л БАЙСАН ДАА

Үл таалагч
Үл таалагч

За энэ ч хэтрүүлэг байх л даа. Энд олон түмэн сэтгүүлч, багш, хүүхэд, гэр бүл, сургуулийн талаарх мэдээллийг харж байхад дэвэргэдэг дэвхэрдэг, бултдаг гээд хошин шогийн юмнууд харагдаад бна л даа. Багш нь хүүхдийн гарыг нь нэг удаа цохисон чинь хоёр гар нь энд тэндгүй улайж хавдаад л... Бас хүүхдийнх нь төлөө эмнэлэгт очъё гэхээр эцэг нь шалтаглаж байгаа байдал, эхнэр нь ФБ-т мэдээлж байгаа нь сүртэй, бас болоогүй сургууль нь багшийн бөгсийг нэгмөсөн ухаж гаргаад л бөөн дутагдал цуглуулаад л сэвж өгч бнаа.

Зочин
Зочин

Бид эх оронгүй ээж аавгүй болж байгаагийн илрэл энэ өчүүхэн зүйлээс илэрдэг. Би лав багшаас жавтүү хүртээд хүнийг хайрлах эх орондоо хайртай болж өссөн. Өвдөх бас сайхан шүү. Үүнийг ойлгож байж хүн болдог юм шүү

Зочин
Зочин

Юу хуцаад байнаа амь шиг хайрладаг хүүхдээ хэн ямар нь мэдэгдэхгүй 1 авгайн гарын шүүс болгоод тархи толгойгоор нь бөмбөрдүүлээд сууж байх уу. Яргачин л байна лээ ш дээ. Та бидний 1 цохиулдаг үе өнгөрсөн хөөе.

Зочин
Зочин

ЭНХ АМГАЛАН.САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЮУ.МУУ БУРУУ БОЛГОН БАГШИЙНХ БУСДЫНХ ,ХАРИН АЛДАР НЭР САЙН САЙХАН НЬ ЭНХ АМГАЛАНГИЙНХ БАЙЖ БОЛОХГҮЙ.НҮЦГЭН НЯЛХ БИЕТЭЙ ЭХ ХҮЙТЭНД ГАРСАНД ЭНЭ ЗАСАГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЛОО ГЭЭД ПОПРОО ХИЙГЭЭД БАЙСАН САНАГДАХ ЮМ.ЭНХ АМГАЛАН САЙД АЖЛАА ХИЙХГҮЙ ПОПУЛИЗМ ХИЙДГЭЭ БОЛИНО УУ

Холбоотой мэдээ

Back to top button