УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар хаврын чуулганы нээлтийн үер индэр дээрээс олон сайхан зүйл ярьсан.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн хэмээсэн.
Гэтэл олон нийтэд нээлттэй байна гэх уг парламент чуулган эхэлсэн энэ өдрүүдэд ч хаалттай хэвээр байна. Цар тахлаар далимдуулж хэдэн жил хөл хорио тогтоож тусгаар тогтносон гишүүд, дарга нар сэтгүүлчдээс харшилтай болсон гэлтэй.
Парламентын танхим руу ороод гишүүд юу ярьж хэлэлцэж байгааг тольдож, сонсож, анализ хийж байх ёстой хэдэн сэтгүүлч, тэдний хамтрагч зурагчин, зураглаачдыг оруулахгүй, ордны коридорт хашаад удлаа.
Парламентын зурагчид чуулганы танхим руу нэвтрэх ч эрхгүй болсон байх юм. Зөвхөн чуулганы нээлт, хаалтын үеэр 10 минут орчим зураг дараад хөөгдөөд гарах жишээтэй. Сэтгүүлчдэд ийм хаалттай парламент олон нийтэд нээлттэй болж чадах болов уу. Эргэлзэж л байна. УИХ-ын дарга хэлсэндээ хүрэх эсэхийг харж л сууя.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.