УЛС ТӨР
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг цуцалжээ
Өнөөдөр /2022.03.18/ УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас болох байсан. Гэвч Монгол цэргийн өдөр тохиож буйтай холбогдуулан, хуралдааныг цуцалсан байна.
17-ны пүрэв гарагийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн тул өнөөдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой байсан юм.
Тодруулбал, пүрэв гарагт:
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Харин өнөөдөр Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох байсан ч хуралдаан ийн цуцлагджээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэр хараагүй төр гэж байна ... Юун " хар хайрцагний бодлого " ...