Нийгмийн

Цементийн үнийг ГАЛЗУУРУУЛЖ, төрөө шаардлагаар ШАХАГСАД

Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Цементийн чиглэлээр Мак евро цемент, Хөтөлийн цемент шохой, Мөнхий баянгал, Налгар түшир зэрэг компаниуд үйлдвэрлэл явуулж байгаа юм.

Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ.

Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш ДОЛООН удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Харин Улаанбаатараас 1500 км-ийн цаана баруун бүсийнхэн нэг тонн цементийг 450 мянган төгрөгөөр худалдан авч байна.

Компаниуд нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг гэж хардах нөхцөл байдал үүсээд байна. БХБ-ийн яамнаас дотоодын үйлдвэрлэгчдэд шаардлага тавихад буцаагаад хариу шаардлага тавьсан байгаа юм.

“Цемент үйлдвэрлэгчдийг үнээ 10 хувиар буулгахыг шаардахад Хөгжлийн банкны зээлийг зохицуулж өг, цахилгааны мөнгө тэглэ, нөат-аас чөлөөл гэсэн” шаардлагуудыг тавьсан аж.

Тэд Хятадын цемент үйлдвэрлэгчдийн монополь байдлыг халсан ч өөрсдөө ийн даам гарч байна. Импортын цементийн үнэд хүргэж, хөөсрүүлээд тавьсан шаардлагын хариуд төрөө буцаагаад шаардлагаар шахагсад ийнхүү даам гарч байгаа нь хэр зохимжтой вэ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад орос л үргэлж авралын гарц бх юмдаа

Зочин
Зочин

Одоо хятадаасаа л цемент оруулж дээ

Зочин
Зочин

Хятадаас цемент татахад төр анхаарах хэрэгтэй юм уу даа.Дэлхийн зах зээл , монголын зах зээл харьцангуй байх ёстой.

Зочин
Зочин

Монголд үйлдвэрлэсэн юм болгон чанаргүй бас хамгийн үнэтэй. Яагаад гэвэл ямарч хяналт шалгалт байхгүй бас хүнлэг сэтгэл байхгүй зөвхөн шулаа мөлжөөний төлөө ажиллаж амьдардаг.

Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ МАХ НОГОО ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫХАА ҮНИЙГ ХЯНАЖ ЧАДААГҮЙ ТӨР ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ ХЯНААЧ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ГАР ХАНГАЛГАА ХИЙГЭЭЧ ТЭНЭГҮҮД ЧАДАХГҮЙ УГААСАА ЧАДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХИРЭЭР ҮЙЛДВЭРЛЭГЧ ХУЛГАЙЧИНГУУД ДААМ ГАРЧ БАЙНА.ТЭР ШААРДСАН ЮМЫГ НЬ БҮҮ БИЕЛҮҮЛ БУУЛГА ҮНЭЭ ЭС ЧАДВАЛ ЗАЙЛ ӨЛӨГЧИНГҮҮДЭЭ ГЭХЭД НААДУУЛ ЧИНЬ ШАМБИЙГААД ХАМРААРАА ОРОЛДООД ЭХЛЭНЭ ИНГЭЖ ЧАДАХ УУ? ЧАДАХГҮЙ БОЛ НАДАД ЭРХИЙГ НЬ ӨГЧИХӨӨ

Зочин
Зочин

Төр нийт иргэдээ хамгаалж үгсэн хуйвалдсан даварсан 2 компаниас лицензийг нь хурааж ав. Нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтийн хараа хяналтыг тогтоох хэрэгтэй, хамгийн чухал материалыг 2-хон гэр бүлд атгуулж, хэдэн үеэрээ тэдний боол баймааргүй бна

Холбоотой мэдээ

Back to top button