НИЙГЭМ

“Шантаажчин” Л.Наранбаатарын хамт ТААХАЛЗСАН ТӨБЗГ-ынхныг “Хөтөл”-ийн төлөөллүүд эсэргүүцлээ

Засгийн газрын шийдвэрээр “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалыг цуцлахаар болсон асуудал нийгмийн анхаарал татаж байгаа. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн зүгээс “Компанийг Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар төрд аваагүй. Харин эзэнгүй, хаяг байршилгүй болсон учраас авч байгаа” гэдэг тайлбарыг онцлон өгч буй.

Гэтэл өнөөдөр ТӨБЗГ-аас “Хөтөлийн цемент, шохой” ТӨХК дээр ирж, хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр нь үйлдвэрийн төлөөлөл эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чинбат “Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Төр хувийн хэвшлээ ингэж дээрэмдэж болох уу. Би Гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаална, дур мэдэж хувьчлалаа өөрчлөхгүй” хэмээсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Үйлдвэрийн эзэн нас барсан. Өв залгамжлагч нь өвлөхөөс татгалзсан” гэж тайлбарласан. Гэвч өвлөн залгамжлагч нь удаа дараа өв залгамжлах хүсэлтээ гарган хөөцөлдсөн ч Нотариатын холбооноос илгээсэн бичгээр хуулийн процесс гацаад байсан талаар өмгөөлөгч Б.Мэргэн тайлбарлалаа.

Төр яг хуулийн дагуу шийдвэр гаргаж байгаа юу, ардчилсан нийгэмд хэвийн журмаар үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг төр хүчээр өмчилж байна уу зэрэг асуултууд хурцаар тавигдаж байна.

Үүний дээр, үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийж, байр суурийг нь сонсоогүй мөртлөө шинэ захирлыг нь “томилчхоод” иржээ. Тодруулбал, эдийн засагч Л.Наранбаатарыг түр захирлаар томилсон гэж авчиржээ. Л.Наранбаатар нь “Би ажилтайгаа танилцмаар байна” гэж одоогийн Гүйцэтгэх захирлынх нь өмнөөс хараад хэлж зогсоо нь ихээхэн анхаарал татна.

Л.Наранбаатарын хувьд өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил толгойлж, удирдаж явсан түүхгүй. Харин эдийн засагчийн байр сууринаас улс төрийн агуулгууд дээр нэг талыг баримталсан мэдээлэл хийж ирсэн нь олонтаа хэлэлцэгддэг юм. МАН-ын захиалгаар олон агуулгууд дээр “шантааж” хийсэн гэдэг яриа хөшигний ард яригддаг билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АААММ
АААММ

Сонголт Наранбаатар байдаг нь ч юув дээ

НОВШИЙН хувалзнууд
НОВШИЙН хувалзнууд

чаг чаг хийж байгаад албан тушаалд очих нь мань хүний мөрөөдөл ш дээ. ЮМАА АВСАН ОДОО ТЭГЭЭД ТАГ.

zochin
zochin

tor omchoo l butsaaj avsan Luivarchid zailtsgaa

ҮНЭН
ҮНЭН

хулгайч нар

Зочин
Зочин

Ийм алиа салбадайнууд аваачаад... хэцүү ч юмаа даа

Зочин
Зочин

Harin ene zaluu sain avaad javah bhaa

Зочин
Зочин

Энэ чинь нөгөө урвагч байна ш дэ.

Haliun
Haliun

Hulgaichid huviin umchruu dairch ezen suuhaar sanaarhaj ehellee ene bol UOK Amarsaihanii sanaarhal hor bailaa

Зочин
Зочин

Наранбаатараас айгаад байхыг бодоход нэг учир байна даа.

#пй
#пй

Энэ шийдвэр мааш зөв! Харин тэр Набаг томилдог нь яаж байгаа юм бэ өөр хүн байсангүй гэж үү?

Холбоотой мэдээ

Back to top button