УЛС ТӨР
НАМЗХ ирэх сард Их хурлаа хийхээр товложээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ ирэх сарын 2-3-ны өдөр Их хурлаа хийхээр товложээ.
НАМЗХ нь дүрмийн дагуу хоёр жилд Их хурлаа хийх ёстой. Өнгөрсөн жил хуралдах байсан ч коронавирусийн цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор түр хойшлуулаад байсан юм.
Мөн уг хурлаар тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал 35 нас хүрсэн тул ажлаа өгч дараагийн шинэ даргыг томилно гэх мэдээлэл байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу есдүгээр сарын 07-нд НАМЗХ-ны Их хурлаар түүнийг Ерөнхийлөгчөөр сонгож байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.