Хөгжлийн банкны нээлттэй сонсголд захирал нь ИРЭЭГҮЙ байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Гэвч Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал ярилцаж, сонсгол хийж байхад тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул ИРЭЭГҮЙ байна. Чухал асуудал хэлэлцэж байхад түүнийг ирээгүйд УИХ-ын гишүүд бухимдсан юм. Улмаар ирүүлэхийг шаардав.
Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Н.Мандуулыг яаралтай ирэхийг үүрэгдлээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг ирүүлэхийг үүрэгдэв.
Хэрэв дуудсан хугацаанд ирэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа.
Нээлттэй сонсгол үргэлжилж байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай арай