УЛС ТӨР

С.Одонтуяа: Бүгдийг нь луйварчид гэж хандаж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, "Ирээдүйд олгох орлогоор зээл олгосон нь маш ноцтой асуудал хүргэсэн. Би зээл авсан хүмүүсийг буруутгамааргүй байна. Бага хувийн хүүтэй зээл олдоход хэцүү. Зээл олгосон, банкны ТУЗ-д байсан хүмүүс бүгд өндөр албан тушаал хашиж байна. Энэ болж байгаа юм уу. Хөгжлийн банкны асуудал өндөр түвшинд яригдаж байна. Нэг зүйлд санаа зовж эхэлж байна л даа. Бүх асуудалд нухацтай хандах шаардлагатай. Түүнээс хавтгайруулж бүгдийг нь луйварчид гэдэг хэлбэрээр хандаж болохгүй. Нэгт, маш олон ажлын хэсэг гарсан. Энэ шалгалтыг бүгдийг нь нууцын зэрэглэлээс гаргаж чадсан уу, зарим нь гараагүй юм шиг санагдаад байна. Хөгжлийн банк бол 2016 он хүртэл шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Харин 2016 оноос хойш яагаад гэнэт доройтчихов оо. 2017 онд зөвлөмж гаргахад 17 ААН зөрчилтэй байсан. Үүний 11 төрийн өмчит ААН байсан. Тэр үед яагаад цэгцлээгүй юм бэ. Үүн дотор Газрын тосны газар байгаа. Энэ байгууллага Энээтхэгээс ч зээл авсан. Газар дээр нь босч байгаа зүйл бий юу" гэх асуултыг тавилаа. 

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хэлмэгдүүлэлт явах вий гэдэгтэй санал нэг байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд идээд уучихсан юм шиг ойлгож байна. Бид шүүхгүй, хууль шүүхийн байгууллага шалгана. 2019 онд хийсэн Засгийн газрын шалгалтын дүн нийтэд ил болсон. 2016 онд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхний хийсэн шалгалтын дараа нэг ч хүнийг шалгаагүй. Шалгаж хариуцлага хүлээлгэсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. Зээл авч байгаа биш олгож байгаа хүндээ байна. Тухайн үед нь ялгаж салгасан бол ийм асуудал гарахгүй байх байсан" хэмээн хариуллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bat
bat

bugd luivarchid.tanil talgui jiriin irend hezeech ene zeel oldohgui ni unen st.cham shig humuust oldon medrel avgai mini.

Хариулт
Хариулт
Reply to  bat

ЭНЭ ЭМЭГТЭЙ ЗӨВ ЗҮЙЛ ЯРЬСАНД ЧИ ЮУНДАА УУРЛАЖ МЭДРЭЛТЭЙ МЭДРЭЛГҮЙГЭЭР НЬ ДУУДААД БАЙГАА ЮМ БЭ. БАТ ТӨМӨРИЙН ХАРИУЛТ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЧАМАЙГ БОДВОЛ ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ТӨЛӨӨЛЖ УИХ д СУУДАГ ЭМЭГТЭЙ ,ЭХ ХҮН ШҮҮ . ДОР ХАЯЖ КРИЛЛ ҮСГЭЭР СЭТГЭГДЛЭЭ ЗӨВ БИЧЧИХЭЭД ХҮНИЙ ХАРАА

Зочин
Зочин

НАМБАЛАГ САЙХАН НҮДЭНД ДУЛААХАН САЙХАН АВГАЙ ШҮҮ БОЛОМЖ ОЛДВОЛ ГАНЦ УДАА ТЭВРЭХСЭН.ЭРДЭНЭ ДАРГА ЭНЭ ХОЁР ИХ ХАЧИН БАЙГАА ШҮҮ ТА ХОЁР ХӨӨРХӨН АВГАЙ ХЭДЭН РАЗМЕРИЙН ЛЭЭВЧИГ ӨМСДӨГ ВЭ?

Зочинээлээ зочин
Зочинээлээ зочин

Одонтуяа гишүүн их зөв ярьсан байна Зээлээ зөв зарцуулж төлбөрөө төлж байгаа Ажил нь үр дүнгээ өгч байгаа зээлийг онцгой анхаарах хэрэгтэй Харин луйварчин зальчингуудаа ялгаад салгачихаач үүн шиг амархан зүйл алга Ер НЬ зарим луйварчингууд бол улс төр болгоод цэвэр гарчих юм энэ хуулийнхан шуурхай ажиллаж болдоггүй юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button