УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Толгойлогч нь нөгөө муу "Женко" Х.Баттулга бид хоёр юм байна л даа

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус банкны зээлтэй нэр холбогдсон улс төрд нөлөө бүхий 20 хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа зарласан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр, "Өнөөдөр тэр Б.Баттөмөрийн танилцуулгаас харах юм бол энэ бүх дампуурлыг толгойлж байгаа хүн нь нөгөө муу "Женко" Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа. Тэгж гаргаж байна шүү дээ. Битгий ингэж улстөрж л дөө, ямар сонин юм. Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт" хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Чиний хийсэн ажил ш дээ Чамд бултах газар байхгүй шүү АЛТАНХУЯГАА.

иргэн
иргэн

Үнэхээр жагсаалтыг тэргүүлэгч нь Ц.Элбэгдорж /сахал Д.Эрдэнэбилэг/л шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button