Нийгмийн
Монгол хүн жилд 21.9 литр, өдөрт 47.2 грамм цэвэр архи хэрэглэж байна

Монгол хүний архи, согтууруулах ундааны хэрэглээн, түүний хор хөнөөлийн талаарх мэдээлэл
Архи, согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн бөгөөд архинд донтох, хамааралт болох, сэтгэцийн эмгэг, осол гэмтэл гэх мэт 200 гаруй эмгэг үүсэхэд шууд ба шууд бус нөлөө үзүүлдэг.
Архины хэрэглээ:
· ДЭМБ-ын 2016 оны мэдээлэлээр 15-аас дээш насны нэг хүнд ноогдох (цэвэр архи, спирт- pure alchocol) архины хэмжээ дэлхийн дундаж 6.4 литр (2016 WHO data).
- 2021 оны “Дэлхийн хүн амын тойм” мэдээлэлээс харахад 15-с дээш насны нэг хүнд ноогдох архины жилийн хэрэглээний дэлхийн дундаж 16.38 литр байгаа бол Монгол хүний хувьд жилийн хэрэглээ 21.9 литр, өдөрт 47.2 грамм цэвэр архи (For example, one handle of vodka (1.75 liters) is about 300 milliliters of pure alcohol.) хэрэглэж байгаа нь 2010 онтой харьцуулахад 3.2 дахин өссөн байна. 2021 оны энэ мэдээлэлээр нэг хүнд ноогдох архины хэрэглээгээр Монгол улс дэлхийн 218 орноос 34-р байр буюу Тунис, Пакистан, Судан, Нигер зэрэг улс оронтой ойролцоо байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 20.1, БНХАУ- 12.9 литр байна. (Эх үүсвэр- https://worldpopulationreview.com/country-rankings/alcohol-consumption-by-country)
- 2019 оны Статистикийн Үндэсний Хорооны тайлангаас харахад 2018 оны байдлаар дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн жилийн дундажийг авч үзэхэд 18-с дээш насны нэг хүнд жилдээ 52.5 литр, үүнээс архи 12.1л, дарс 1.3 л, шар айраг 39.1 литр оногдож байгаа бөгөөд үүнийг 2008 онтой харьцуулахад 10 жилийн хугацаанд согтууруулах ундааны хэрэглээ 1.9 дахин үүнээс архины хэрэглээ 1.6 дахин нэмэгдсэн байна (ҮСХ.2019).
- 2020 оны байдлаар Монгол улсад 21-с дээш насны 1 хүнд 1 жилд нийт архи, согтууруулах ундааны (архи, дарс, шар айраг) 54 литр, үүнээс архи 12 литр ноогдож байна. ДЭМБ-ийн судалгаагаар олон улсын түвшинд нэг хүнд ноогдох согтууруулах ундааг 8-9 литр хэмжээнд хүрсэн бол тухайн улс, үндэстэнд аюул учирсан гэж үздэг учраас Монгол улсад 12 литр байгаа нь аюулын түвшинд байна.
Архины үйлдвэр ба борлуулалт:
- Монгол улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 онд 120.5 сая литр, үүнээс архи 24.3 сая литр буюу 1.4 дахин , шар айраг 85.5 сая буюу 4.5 дахин нэмэгдсэн байна.
- Нийт согтууруулах ундааны 90.8 хувь, үүнээс архины 94.5 хувийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байна.
- Монгол улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, жижиглэн худалдаалдаг бүртгэлтэй цэг нийт 14975 байгаагийн дийлэнх хувь буюу 63% нь Улаанбаатар хотод байрлалтай байна. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх нэг цэгт аймаг орон нутагт 21-ээс дээш настай 192 иргэн, Улаанбаатар хотод 97, улсын хэмжээнд 132 иргэн ногдож байна.
- 1990-ээд
оноос өмнө архины үнэ дунджаар литр нь 74
төгрөг (1987 он) байгаа
нь өргөн хэрэглээний бараа болох талхны үнээс даруй 43 дахин өндөр,
өөрөөр хэлбэл, үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байсан байна.
Архины эрүүл мэнд, нийгмийн хор уршиг, хөнөөл:
- Дэлхийн дахинд 107 сая орчим хүн архины хамаарал бүхий эмгэгтэй байгаагийн 70 хувь буюу 75 сая нь эрэгтэй, 32 сая нь эмэгтэй байна.
- Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний
улмаас дэлхийд 1 жилд 2.8- 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. - Дэлхийн хүн амын эрүүл мэндийн ачаалалыг (GBD) тооцдог Эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) тооцололоор Монгол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 эрсдэлт хүчин зүйлд цусны даралт ихсэх, зохисгүй хоололт, тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин- таргалалт орсон байна.
- Архины шууд ба шууд бус шалтгааны улмаас жилдээ 3500- 4500 хүн амь насаа алдаж байна. Ковид 19 халдварын улмаас 2100 хүн амь насаа алдсантай харьцуулахад 2 дахин их байна.
- 2020 оны ГССҮТ-ийн мэдээлэлээр жилдээ 145 497 осол гэмтэл бүртгэгдсэний 15762 буюу 11 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой, 82 хувь эрэгтэй, 81.2 хувь нь нийслэлд, тэдний дийлэнх нь ажилгүй иргэд эзэлж байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар, элэгний эмгэгийн авч үзэхэд архины нөлөөт элэгний цирроз, архаг эмгэг 29.3 хувь, архины шалтгаант элэгний хавдар 34.2 хувийг эзэлж байна. Элэгний эмгэгийн эрүүл мэндийн ачаалалыг авч үзэхэд архины шалтгаант элэгний цирроз, элэгний хавдрын хувьд Монгол улсын хувьд дэлхийн дундажаас 28 дахин их буюу Монгол хүний цаг бусын нас баралт, хөдөлмөрийн чадвар алдах гол шалтгаан болж байна
- Жилд 80- 85.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж 92.5хувь эрэгтэй, 7.5хувь эмэгтэй, насны бүлгээр авч үзвэл, 25-39 насныхан хамгийн их буюу 52.9 хувийг эзэлж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА ШААГААД Л БИ Л ЛАВ ӨДӨРТ 1 ЛИТР САРДАА ЗАРИМДАА 50 ЛИТР АРХИ УУДАГ ТАСАРЦАН ХОЙНОО БҮРТГЭЛЭЭ ХӨТЛӨХГҮЙ БАЙГААД ТЭР ШҮҮ ДЭЭ.МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВГЭЭЛ ДОР ХИЙГЭЭД ЭНЭ МЭТ АСУУДЛАА НЭГ ТИЙШ НЬ ШИЙДЬЕЭ ГЭЭД ГУЙГААД БАЙГААШТ .АРХИЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ МӨНХИЙН СОГТУУЧУУДЫН НАМ БАЙГУУЛЖ НИЙГЭМД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЕЭЭ ГЭЭД БАЙГААН.МАНАЙ НАМЫН ДАРГААР АН н ГИШҮҮН ЭКС ПАРЛАМЕНТЧ ФОРТУНА БАТБАЯРЫГ СОНГОНОО ГЭЖ МАНАЙ АРХИЧИД ЯРТАД БАЙГААН.ДАЯН ДЭЛХИЙН АРХИЧД МАНДУГАЙ УРА НӨХӨДӨӨ